Чуулганы танилцуулга

111 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Нялх, балчир хүүхдэд зориулан эхийн сүүг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурталчлан, худалдаж эхэлснээр эх хамгаалал, хүүхдийн үндсэн эрхийг хөндөх болсон. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн олон улсын хууль1”-ийг баталсан. Дэлхийн 199 орон дээрх хуулийг үндэсний түвшинд хуульчлан мөрдөж байгаа бөгөөд манай улс 2005 онд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль”-ийг баталсан. Энэ хууль хэрэгжээд 11 жил өнгөрсөн, мөн хуулийн дийлэнх заалт өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй байгаагаас шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон. Мөн хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зохицуулагдсанаас манай улсад сүүлийн жилүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд буурч, эхийн сүүний оронд хүүхдэд өгөх хүнсний импорт, хэрэглээ нэмэгдэж байна. Тухайлбал, 6 сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт 2000-2010 онд 59-66 хувь байснаа 2013 онд 47 хувь болж огцом буурсан, 5 хүртэлх насны болон өсвөр насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт ихсэж бүс нутагтаа 3 дугаар байрт орох болсон, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт 2013 онд 394 тонн байснаа 2014 онд 758.2 тонн болж 2 дахин нэмэгдсэн байна. Одоогийн мөрдөж байгаа хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих, хамгаалахад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллага, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага тодорхой заагдаагүйгээс эмнэлгийн мэргэжилтнүүд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцох, хандив авах байдлаар ашиг сонирхолын зөрчилд автах нөхцөл бий болсон. Нөгөө талаар Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн нэр нь эхийн сүүг орлох бүтээгдэхүүн байдаг мэтээр нийгэмд буруу ойлголтыг төрүүлэхүйцээр томьёологдсон байна. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар дээрх хийдэл зөрчлийг арилгасан. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 20 зүйлтэй. Хуулийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн нэр томъёоноос гадна хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Мөн энэ бүлэгт хүүхдийн сүүн тэжээлийг ямар тохиолдолд хэрэглэх тухай заасан болно. Хуулийн 2 дугаар бүлэгт хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгонд тавих ерөнхий болон тусгай шаардлагууд, хориглох зүйлийг оруулсан. 3 хүртэлх насны хүүхдийн хүнсний найрлагад транс тос, даавар, антибиотик, пестицид, генийн өөрчлөлттэй түүхий эдийг агуулсан байж болохгүйг тусгасан. Орчин үед аливаа бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь сурталчилгааны үүргийг давхар гүйцэтгэх болсон. Энэ хуулиар гурав хүртэлх насны хүүхдэд зориулан үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн хооллох хэрэгслийг зориулалтын бүтээгдэхүүн гэж нэрлэхээр тусгасан бөгөөд бүтээгдэхүүний сав, баглаа боодолд тавих нийтлэг ерөнхий шаардлагыг тусгасан. Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодолд үйлдвэрлэгчийн лого, хэрэглэх заавраас гадна бусад зураг, дүрс байршуулахыг хориглосон бөгөөд зөвхөн монгол хэлээр мэдээллийг байршуулах ба мэдээлэл нь тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан, хүүхэд бүрт тохирно гэсэн агуулгатай байж болохгүй. Түүнчлэн зориулалтын бүтээгдэхүүнийг сүүн тэжээл, нэмэгдэл хоол, хооллох хэрэгсэл зэргээр бүлэглэн, түүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг оруулсан. 1“International Code of Marketing of Breast-milk Substitutes” Женев, ДЭМБ, 1981.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw