Чуулганы танилцуулга

110 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Залуучуудын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хөтлөх, залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, залуучуудын гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага хамтран ажиллах тухай тусгасан. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тэргүүлэхээр зохицууллаа. Тавдугаар бүлэгт: Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ Залуучуудын хөгжлийг дэмжих сантай байх ба сангийн үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталж, сангийн хөрөнгийн удирдлагыг залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр болов. Зургадугаар бүлэгт: хуулийн биелэлтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажиллана. Хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль баталсантай холбогдуулан Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай дагасан хуулиудыг баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэн баталсан. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн эрүүл энх, эсэн мэнд амьдрахуйн үндсэн нөхцөл юм. Дэлхийн олон улс орон, түүний дотор манай улс эрүүл мэндийн тогтолцоогоор дамжуулан хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Эхийн сүүг юугаар ч орлуулах боломжгүйг олон судалгаа шинжилгээ нотолдог.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw