109 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Г) Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталлаа. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 7 бүлэг, 25 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт: хуулийн зорилт, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд баримтлах зарчим, залуучуудын эрхэмлэх зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, залуучуудын эрхэмлэх зүйлийг тодорхойлов. Хоёрдугаар бүлэгт: төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны болон хувь хүний хөгжлийг дэмжих, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, залуучуудын аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх асуудлыг хуульчиллаа. Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулах ба эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр хамрагдаж болохоор заасан. Залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжихээр тусгав. Гуравдугаар бүлэгт: нийгмийн хөгжилд залуучуудын оролцоог дэмжих, залуучууд шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөл үзүүлэх, сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих арга хэмжээг тусгасан. Залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох, хэрэгжилтийг хамтран зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих ажиллагаанд шууд болон өөрийн төлөөллийн байгууллага, хуулийн этгээдээр дамжуулан оролцох боломжийг бүрдүүлэх арга хэмжээг хуульд тусгаж өгсөн. Залуучуудыг нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулан төрийн албанд орох сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцохоор хуульчилсан. Дөрөвдүгээр бүлэгт: залуучуудын хөгжлийг дэмжихэд Улсын Их Хурлын бүрэн эрх, Засгийн газрын чиг үүрэг, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын болон залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийн талаарх чиг үүргийг тодорхой заасан. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэргийн насны залуучуудын цэргийн алба хаах хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр хуульд тусгаж өгсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw