108 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 18 зорилт, 136 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 771.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 668.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 125.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөн тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас:267451, 99904989 “МОНГОЛБАНКАНД ХИЙСЭН ШАЛГАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийсэн дүнгээ Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг тогтоолд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж батлуулах, Монгол банкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах, “2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх болон Монгол Улсын Эрдэнэсийн сан, Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангийн гүйлгээг хуулийн байгууллагаар шалгуулах, Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгж, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд нийцлийн аудит хийж, дүнг Монгол Улсын Их Хуралд танилцуулах үүрэг чиглэлийг тусгалаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас:267451, 99904989
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw