Чуулганы танилцуулга

107 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгав. 2018 оны үндсэн чиглэл нь Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилтыг тавьсан болно. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБний бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тус хөтөлбөрт тусгасан. Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх,төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр зорилт, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөв. Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг бууруулж, урьдчилан сэргийлэх,төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчилж, худалдан авах ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, стандарт хэмжил зүй, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах, энхийг сахиулах, улс орны бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд Батлан хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавилаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw