106 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3. Статистикийн мэдээллийн менежментийг сайжруулах; 4. Мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх; 5. Статистикийн чадавхийг бэхжүүлэх; 6. Статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох. Үндэсний статистикийн хорооноос хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд явцын үнэлгээг жил бүр хийх бөгөөд нэгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээг хоёр үе шаттай хийж, хэрэгжилтийн байдлыг тухай бүр Улсын Их Хуралд тайлагнаж байхаар хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр статистикийн үйл ажиллагаанд дараахь өөрчлөлт, үр дүн гарах болно. Yүнд: - статистикийн системийн зохицуулалт, хөгжлийн бодлогыг удирдан зохицуулах үндэсний статистикийн хорооны зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн болон оролцогч талуудын чадавхи сайжирна; - түүврийн хүрээ, статистикийн аргазүй, аргачлал, ангилал, стандарт, хууль эрх зүйн зохицуулалт хангагдсан байна; - байгууллага, нэгжүүдийн гаргасан статистикийн мэдээлэл нь хөгжлийн бодлоготой уялдсан, тэдгээрийн хамралт, нарийвчлал, хүртээмж, чанар сайжирна; - яамдын статистикийн чадавхи сайжирч, мэдээллийн сан, албан хаагчдын дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулснаар эдийн засгийн болон ядуурал, байгаль орны статистикийн дүн шинжилгээний ажил өргөжиж, иргэд, байгууллага нарийвчилсан мэдээллээр хангагдана; - холбоо харилцааны болон мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлснээр статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах, тархаах, хадгалах үйл явц сайжирна; - хэрэглэгчдийн статистикийн боловсрол дээшилнэ; - статистикийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын хүрээнд статистикийн нэр хүнд өснө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталдаг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw