105 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга зэрэг усан замын объектууд техникийн шаардлага хангаж буй эсэхийг нотолж, тэдгээрийг гэрчилгээжүүлэх зэрэг зохицуулалтыг тус тус тусгасан болно. Хуулийн нэр томьёо, зохицуулалтуудыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад болон бусад хуульд нийцүүлэн шинэчлэн найруулсан бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэсэн нэр томьёог шинээр тусгаж, жолооч нь завь жолоодохоос гадна эрэн хайх, авран хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадал эзэмшүүлэх тусгай хөтөлбөрт хамруулах асуудлыг мөн зохицуулсан болно. Усан замын тээврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурын усан замын тээврийн үйлчилгээ боловсронгуй болж тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн техник ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирч энэ салбарын аялал жуулчлал хөгжихөд бодитой нөлөө үзүүлэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн Утас:261541, 99194170 “МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН САЛБАРЫГ 2017-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” УЛCЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 28 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улcын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийг Статистикийн системийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, хүрсэн түвшинд үндэслэн байгууллагын стратегийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг НҮБаас гаргасан дэлхий нийтийн 2015 оноос хойшхи хөгжлийн чиг хандлага, ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилтууд, НҮБ-ын Статистикийн хэлтсээс гаргасан шинэчлэлийн хөтөлбөртэй уялдуулан батлав. Энэхүү хөтөлбөр нь үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хөгжил, шинэчлэлийн талаарх баримт нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, түүний үр дүнг хянаж, үнэлэхэд олон улсын стандарт, арга зүйд нийцсэн, үнэн зөв, харьцуулагдахуйц статистикийн мэдээллийг бий болгох, үндэсний статистикийн системийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг юм. Хөтөлбөрт Монгол Улсын статистикийн системийг хөгжүүлэх зорилго, зорилт, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, дэд бүтэц, санхүүжилт болон хүрэх үр дүнг тодорхойлсон ба хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь 7 бүлэг, 6 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан бөгөөд дараахь үндсэн зорилгын хүрээнд хэрэгжинэ. Үүнд: 1. Үндэсний статистикийн системийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтолцоог бэхжүүлэх; 2. Статистикийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн статистикийн дэд бүтцийг хөгжүүлэх;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw