104 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга усанд осол гарсан тохиолдолд төвөөс аврагчдыг дуудан цаг алдаж байгаа болон бусад тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр Усан замын тээврийн тухай хуулийг шинэчлэн найруулах, усан замын тээврийн хяналтад нуур, ус, гол мөрөн бүхий орон нутгийн байгаль хамгаалагчдыг татан оролцуулах чиглэлээр Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах зайлшгүй шаардлага гарсан. Усан замын тээврийн тухай хууль 7 бүлэг, 20 зүйлтэй. Усан замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар дараахь асуудлуудыг зохицуулсан байна. 1. Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийг усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүчин чадал, уртаар нь ангилж, бүртгэх эрх бүхий этгээдийг болон даатгуулах үүрэг хариуцлагыг зааж өгсөн. а/ Усан замын тээврийн үйлчилгээнээс ашиг олж буй иргэн, хуулийн этгээдийн усан замын тээврийн хэрэгслийг Төрийн захиргааны төв, түүнээс эрх олгосон байгууллага бүртгэх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь хариуцлагын даатгалд заавал даатгуулах; б/ Өөрсдийн ахуйн хэрэгцээнд болон хувиараа аялах, зугаалахад хэрэглэж буй хүмүүсийн усан замын тээврийн хэрэгслийг тухайн орон нутгийн захиргааны байгууллага бүртгэх ба эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь сайн дурын даатгалд хамрагдах. 2. Усан замын тээврийн салбарын хүний нөөцийг сургаж бэлтгэх, бүртгэлд заавал хамрагдах усан замын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй холбогдсон харилцааг усан замын тээврийн, боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран зохион байгуулах; 3. Усан замын тээврийн асуудлаарх орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж, усан замын тээврийн осол, сүйрэл гарсан тохиолдолд аврах ажиллагааг нэн даруй явуулах үүднээс гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалтын түр алба байгуулж ажиллуулах, санхүүжилтийг нь шийдвэрлэх; 4. Тухайн орон нутгийн цаг уурын онцлогт нийцүүлэн усан замын тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацаа, усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн бүсийг тогтоож байх; 5. Тухайн орон нутгийн өмчид байгаа усан замын объектуудыг арчлах хамгаалах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг олон нийтэд төлбөртэй ашиглуулах асуудлыг шийдвэрлэх; 6. Усан замын тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч, өмчлөгч, эзэмшигч, усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагыг даатгах, зорчигчийн амь насыг даатгах; 7. Усан замын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн зогсоол хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэх, байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор усан замын тээврийн хэрэгслийг шатах тослох материалаар хангах, засвар үйлчилгээ хийх, зорчигчдод үйлчлэх, тасалбар худалдаалах цэгүүд болон бусад шаардлагатай албан өрөө тасалгаа бүхий, цахилгаан эрчим хүчээр хангагдсан усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах; 8. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг 1 жил бүр хийж байх, үзлэгт ороогүй усан замын тээврийн хэрэгслийг хөвөлтөд гаргахыг хориглох; 9. Усан замын тээврийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй усан замын тээврийн хэрэгслийн зогсоол, чиглүүлэгч гэрэлт цамхаг, тэмдэг, тэмдэглэгээ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw