Чуулганы танилцуулга

103 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга зөвшөөрөл шууд олгогдсонд тооцох тухай зохицуулалтыг тусгаж өгөв. Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө эрх бүхий байгууллагаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохих бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлж, зөвшөөрлөө шинэчлэн авах юм. Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд Монголбанк батлахаар заасан журам, дүрэм зэрэг эрх зүйн актуудыг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш 1 жилийн дотор батлах, тэдгээр журам, дүрэм батлагдах хүртэлх хугацаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудын үйлчлэл хэвээр байх тухай зохицуулалтыг тусгасан болно. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй, үр ашигтай ажиллагааг хангах боломжтой болохоос гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлох төлбөр тооцооны хэрэгслээр гүйцэтгэх нөхцөлийг хангаж, цаашид зах зээлд нэвтрэх шинэ үйлчилгээ, хэрэгслийн хөгжлийг дэмжих, төлбөр тооцоо гүйцэтгэхэд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, төлбөрийн системийн хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах, зардлыг хэмнэх, улмаар бэлэн бус төлбөр тооцоог дэмжих нөхцөл бүрдэнэ. Мөн цахим мөнгийг олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлж, Монголбанкны зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхийг хуульчилснаар цахим мөнгөний хэрэглээний талаар үүсэж болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаална. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Манай Улсын усан замын тээвэр 1950-иад оноос 1980-аад оны сүүл хүртэлх хугацаанд ачаа тээвэрлэх чиглэлээр нэлээд эрчимтэй хөгжиж байсан. 2000 оны дунд үеэс аялал жуулчлалын чиглэлээр хөгжин, 2003 онд Усан замын тээврийн тухай хууль батлагдснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд аялал жуулчлалын зорилгоор амрагч, жуулчдад бага оврын усан онгоц, завиар усан замын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. Усан замын тээврийн хэрэгслээр аялж жуулчлах гадаад, дотоодын иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь нас осолдох, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2013-2016 онд усан замын тээврийн хэрэгслийн ослоор 12 хүн нас барсан нь усан замын тээврийн өнөөгийн хяналтын тогтолцоо сул, хяналт хийх хүний нөөц, техникийн болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм. Иймээс усан замын тээврийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүн хүчний тоог нэмэгдүүлэх, орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, гол, мөрөн, нуурын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw