102 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас санаачилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан уялдааг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнийг олон нийтэд ойртуулах замаар Үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн төлбөрийн үйлчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн зорилго оршиж байгаа юм. Уг хууль нь 11 бүлэг, 45 зүйлтэй Монгол Улсын санхүүгийн эрх зүйн түүхэнд үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг зохицуулах анхны хуулийн зохицуулалт болж байгаа болно. Хуульд Үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нэр томьёог олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна Үндэсний төлбөрийн системд Монголбанкны тавих хяналт, оролцох оролцооны эрх зүйн үндсийг тогтоолоо. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах, систем ажиллуулах үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр хуульд заасан бөгөөд Монголбанкнаас олгох зөвшөөрлүүд, зөвшөөрөл хүссэн этгээдэд тавих шаардлага, зөвшөөрөл олгох журмыг мөн хуульчиллаа. Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааны болон техникийн стандартыг тогтоох, төлбөрийн, үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргах эрх бүхий Зөвлөл байгуулах, уг зөвлөлийн бүтэц, дүрмийг нь Монголбанкны Ерөнхийлөгч батална. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавихаар, үйлчилгээ үзүүлэгчид тавих шаардлага, түүний үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Монголбанк тогтоохоор хуульд тусгалаа. Цахим мөнгөний талаарх зохицуулалтыг анх удаа хуульчлагдав. Төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл бүхий этгээд Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр цахим мөнгө гаргана. Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байхаас гадна хуульд заасан бусад шинжийг агуулсан байх шаардлагатай. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацааны шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлав. Уг хуульд Төрийн сангийн газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” Төрийн өмчит ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” Төрийн өмчит ХХК-д төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw