Чуулганы танилцуулга

101 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны болон урт хугацаат өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг тодруулж, Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/ нарт даалгах зэрэг болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас 262946, 99059184 В) Эдийн засгийн чиглэлээр АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Нийслэл, хот, суурин газрын хүн амын төвлөрөл, тээврийн хэрэгслийн өсөлт зэргээс хамаарсан авто замын салбарт үүссэн хүндрэлийг арилгах, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлогыг оновчтой тодорхойлох, бусад салбарын бодлоготой уялдуулах, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хангах, авто замын сүлжээний ирээдүйн өсөн нэмэгдэх хөдөлгөөний эрчим, түүнд шаардагдах дэвшилтэт технологи, техникийн үзүүлэлт бүхий өндөр зэрэглэлийн авто замтай холбоотой эрх зүйн харилцааг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд авто замын тухай хуулийг шинэчлэн өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинээр үүсээд байгаа харилцааг зохицуулах, төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хүн амын суурьшил нийслэл, хот суурин газрын авто замын сүлжээний төлөвлөлт, зам, замын байгууламжийн ашиглалтын чанар, стандартын шаардлага хангахад чиглэгдсэн норм, норматив, болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын асуудал болон авто замын сүлжээ хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилт, авто замыг барьж ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааны чанар, гүйцэтгэл, стандарт шаардлага болон хэрэгжилтэд тавих хяналт, авто замын салбарын харилцаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүрэг, түүнчлэн уул уурхайн болон боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой тусгай зориулалтын авто зам зэрэг зам тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хууль эрх зүйн орчинг шинэчлэн баталлаа. Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломтой болох юм. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх Утас:267451, 99904989

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw