[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 228 хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 80%-ийг хассан ялгаврыг орлого орлуулах, хөдөлмөрийн чадвараа алдалтын болон даатгалд хамрагдсан хугацааны тохирох итгэлцүүрээр үржүүлсэн үржвэрээр тодорхойлогдоно. 1. Сан дор дурдсан эрхтэй: 1\ нийгмийн заавал даатгалын шимтгэлийг цуглуулах; 2\ Засгийн газраас тогтоосон журмын хүрээнд үнэт цаас, бусад санхүүгийн хэрэгсэлтэй холбогдол бүхий үйл ажиллагаа явуулах; 3\ сангийн үйл ажиллагааг эрхэлсэний төлөө хувь хүртэх; 4\ төвүүдээс хөрөнгийн хөдөлгөөний мэдээлэл авах; 5\ нийгмийн даатгалын оролцогчдоос сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдол бүхий Казахстан улсын хуулиар хориглоогүй мэдээ, мэдээлэл гаргуулж авах; 2. Сан дор дурдсан үүрэгтэй: 1\Төвүүдийн нийгмийн төлбөрт шаардагдах хөрөнгийг хугацаанд нь шилжүүлэх 2\түр хугацаанд чөлөөтэй байгаа сангийн хөрөнгийг Казахстан улсын Үндэсний банкаар дамжуулж санхүүгийн хэрэгсэлд түр хугацаагаар байршуулах; 3\жил бүр Аудитын шалгалтад хамрагдах; 4\Казахстан улсын хууль тогтоомжид заасан бусад үүргийг хэрэгжүүлэх; 3. Сан дор дурдсан эрх эдлэхгүй: 1\ сангийн активыг барьцаанд тавих; 2\ хуулийн этгээд үүсгэн байгуулах, энэ хуульд заагаагүй бусад үйл ажиллагаа эрхлэх; 30 дугаар зүйл. Сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа 1. Сан нь Казахсатан улсын Үндэсний банктай гэрээ байгуулж, түүгээр дамжуулан сангийн активын хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах замаар хөрөнгө оруулалтын үйл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw