Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 225 зээлийн бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага мөн. Энэхүү сангийн хөрөнгө нь улсын төсвийн бүрэлдэхүүнд орохгүй бөгөөд ажил олгогч, эзэд, иргэний төлсөн заавал даатгалын шимтгэл, улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс орсон мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ. 1. Белорусь улсын “Нийгмийн хамгааллын сангийн дүрмийг хавралтын ёсоор баталсугай яам, Төлөвлөгөө эдийн засгийн хороотой зөвшилцөн орлогын эх үүсвэр тус бүрээр, Белорусь улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвшилцөн тэтгэвэр тэтгэмж, эрүүлжүүлэх арга хэмжээнд зайлшгүй шаардлагатай гэж тооцсон арга хэмжээний зардлыг статья бүрээр боловсруулж, түүнийг СнЗ батална. Сангийн гүйцэтгэлийн тайланг СнЗ батална. Сан улирал бүр сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг Сангийн яаманд хүргүүлнэ. Мужийн болон Минск хотын Сангийн удирдах газрын Сангийн хөрөнгийн орлого, зарлагын хуваарилалтын тооцоог холбогдох санхүүгийн болон Нийгмийн хамгааллын байгууллагын санхүүгийн нэгжүүдтэй хамтран боловсруулж түүнийг Сангийн удирдах зөвлөл батална. ОХУ-ын Холбооны хууль ОХУ-ын тэтгэврийн заавал даатгалын тухай 17 дугаар зүйл ОХУ-ын Тэтгэврийн сангийн төсөв бүрдүүлэх 1.ОХУ-ын Тэтгэврийн сангийн төсөв нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: Даатгалын шимтгэлийн орлого; Холбооны төсвийн хөрөнгө; Алданги, санхүүгийн бусад ногдол; Нийгмийн заавал даатгалын хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг түр хугацаагаар байршуулсан \хөрөнгө оруулалт\-ы орлого Даатгуулагч хувь хүмүүс, байгууллагаас оруулсан сайн дурын даатгалын шимтгэл Хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр; 22 дугаар зүйл. Даатгалын шимтгэлийн тариф 1. Даатгалын шимтгэлийн тариф нь шимтгэл ногдуулах суурь нэгжид ногдох шимтгэлийн хэмжээ мөн. 18 дугаар зүйл. Тэтгэврийн сангийн хөрөнгийг зарцуулах ОХУ-ын Тэтгэврийн сангийн хөрөнгийг дор дурдсан чиглэлээр зориулалтын дагуу зарцуулна: Хөдөлмөрийн тэтгэврийн талаархи ОХУ-ын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн тэтгэвэр, тэтгэмж, тэтгэвэр авагчийн оршуулгын болон нас нөгчисдөд зориулсан зардал; ОХУ-ын Тэтгэврийн сангийн төсвөөс олгодог бусад тэтгэвэр; Даатгагчийн үйл ажиллагааны \төв болон орон нутгийн байгууллагын\ санхүү, материал техникийн урсгал зардал; ОХУ-ын нийгмийн заавал даатгалын тухай хууль тогтоомжийн актад заасан бусад зардал; ОХУ-ын Тэтгэврийн сангийн тухайн жилийн төсөвт тусгаагүй зардлыг холбооны хуулиар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw