[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 214 Дээрхи хүснэгтээс үзэхэд 2004-2008 онуудад нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлага тус тусдаа болон нийтдээ жилээс жилд өссөн дүн харагдаж байгаа ба зарлага гэдэгт нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж, үйлчилгээнд зарцуулсан зардлыг оруулсан байна. Эндээс 2004 оны орлого, зарлагын дүнг 2008 оны мөнхүү үзүүлэлттэй сан тус бүрээр нь харьцуулан авч үзвэл тэтгэврийн даатгалын сангийн орлого 224,2 тэрбум төгрөгөөр буюу 2,9 дахин, зарлага 220,7 тэрбум төгрөгөөр буюу 3 дахин, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 5,9 тэрбум төгрөгөөр буюу 1,8 дахин, зарлага нь 8,9 тэрбум төгрөгөөр буюу 2,9 дахин, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 36,4 тэрбум төгрөгөөр буюу 2,2 дахин, зарлага нь 29,9 тэрбум төгрөгөөр буюу 2,4 дахин, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн орлого 14,8 тэрбум төгрөгөөр буюу 3,9 дахин, зарлага нь 10,5 тэрбум буюу 3,6 дахин, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 9 тэрбум төгрөгөөр буюу 3,6 дахин, зарлага нь 2,2 тэрбум төгрөгөөр буюу 3,2 дахин тус тус өссөн байна. Даатгалын сангуудын орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийн дүнг харьцуулан үзэхэд 2004-2008 оны нийт дүнгээр эрүүл мэндийн даатгалын сан хамгийн их буюу 70,9 тэрбум төгрөгний үлдэгдэлтэй, тэтгэврийн даатгалын сан 33,5 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 23,1 тэрбум, тэтгэмжийн даатгалын сан 16,6 тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сан 8,3 тэрбум төгрөгний үлдэгдэлтэй байгаа дүн гарчээ. Нийгмийн даатгалын сангаас зөвхөн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж, үйлчилгээнд зарцуулсан зарлагыг тооцсон дээрхи хүснэгтээс харахад зарлага нь орлогоосоо давсан тохиолдол хоёр удаа гарсан байна. Ерөнхийдөө дээрхи хоёр тохиолдлыг эс тооцвол сангууд жил бүр үлдэгдэлтэй байдаг ба тухайлбал, 2008 онд тэтгэмжийн сангаас бусад сангууд 13,7-9,1 тэрбум төгрөгний үлдэгдэлтэй, харин тэтгэмжийн сан 600 сая төгрөгний алдагдалтай дүн гарсан байна. НД-ын сангуудын орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийн дүнг авч үзэхэд хамгийн их үлдэгдэлтэй сан нь эрүүл мэндийн даатгалын сан, дараа нь тэтгэврийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, тэтгэмжийн, ҮОМШӨ-ний даатгалын сангууд орж байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн боловч эмнэлэгт үзүүлэх болгонд нэмэлт төлбөр төлдөг, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хангалтгүй талаар даатгуулагчдын зүгээс шүүмжлэл байнга гардаг атал эрүүл мэндийн даатгалын сан хамгийн их үлдэгдэлтэй байгаа нь анхаарал татаж байна. 3.2. Нийгмийн даатгалын сангуудын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн ашиглалтын талаархи мэдээллийн дүгнэлт Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын сангуудын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн ашиглалтын талаар хавсралт №1 хүснэгтэд ирүүлсэн /2008 оны эцсийн байдлаар/ тайлангаас харахад нийт орлого 446 465.0, зарлага 409 522.1, чөлөөт үлдэгдэл 164 728.3 байгаа нь тус санд тодорхой хэмжээний нөөц хөрөнгө хуримтлагдах бололцоо байгааг гэрчилж байна. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн ашиглалт /2008 оны жилийн эцсийн байдлаар, сая төгрөгөөр/ Орлого Зарлага Чөлөөт үлдэгдэл Үүнээс Арилжаан ы банкинд ЗГ-ын бонд МБанкны үнэт цаас
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw