[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 204 НЭГ. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны тойм мэдээлэл, лавлагаа Монгол улс 1990-ээд оноос улсын төсвөөс шууд хараат байсан тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын хуучин харилцааг халж нийгмийн хамгаалал, даатгалын цоо шинэ тогтолцоог бүрдүүлэн, түүний эрх зүйн орчинг бий болгох ажлыг эхлүүлсэн билээ. 1991 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай, 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг тус тус батлан НД-ын биеэ даасан тогтолцоо бий болгох бодит угтвар нөхцөлийг бүрдүүлснээр 1994 онд НД-ын багц хуулиуд батлагдаж энэ чиглэлийн эрх зүйн орчин бий болжээ. Тэдгээрийг 1995 оноос мөрдөж эхэлсэн ба үүнээс хойш “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай”, “Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай” зэрэг хуулиуд шинээр батлагдан нийгмийн даатгалын харилцааг зохицуулж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжин орсон цагаас хойш төрөөс нийгмийн даатгалын харилцаатай холбоотой асуудлыг бодлогын түвшинд ямагт анхааран үзэж, холбогдох бодлогын баримт бичиг, шийдвэрийг цаг тухайд нь гарган хэрэгжүүлж байна. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулж буй бодлогын баримт бичиг, хууль, эрх зүйн актууд, энэ чиглэлээр хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөл, хийгдсэн судалгааны ажлыг тоймлон үзүүлбэл: 1.1. Нийгмийн даатгалын салбарын бодлогыг тодорхойлж буй баримт бичгүүд № Бодлогын баримт бичгийн нэрс Огноо Зорилго 1. Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг ЗГ-2003-239 Нийгмийн хамгааллын салбарын урт хугацааны хөгжлийн ерөнхий чиглэл, холбогдох яам, агентлагуудын ойрын болон дунд хугацаанд явуулах үйл ажиллагаа, авах арга хэмжээг тодорхойлох 2. Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал УИХ-1996-26 Нийгмийн даатгалын бие даасан тогтолцоо бүрдүүлэх 3. Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөр. 1999-2004, 2004-2008 он ЗГ-1998-130 ЗГ-2003-271 Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн дунд эрүүл, идэвхитэй амьдрах таатай орчин бүрдүүлэх 4. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл УИХ-1999-38 Тэтгэврийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх, бие даасан тэтгэврийн даатгалын сан бүрдүүлэх, хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн нэрийн данс нээх зарчмыг тодорхойлох 5. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-2008-35 Тэтгэврийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгох, Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, малчин, албан бус секторт хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, жижиг аж ахуй эрхлэгчийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw