464 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 464 Сонгууль Д.Бумдарь: Монголд эрх баригч нам, сөрөг хүчин хоёрын дунд бодлогын өрсөлдөөн алга - Сонгуулийн дүн тоолох аргачлалыг хэрхэн боловсруулах, нэг сонгогчийн саналыг гээхгүй байлгахад хамгийн зохимжит хувилбар аль нь вэ гэдгийг ардчилсан сонгууль зохион байгуулдаг улс бүр тооцож байгаа. Олон улсад хамгийн зохимжит хувилбар хэмээн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь хувь тэнцүүлсэн /хосолмол/ байдлаар сонгуулиа зохион байгуулдаг системийг хэрэгжүүлж байна. Манай улс 2012 онд энэ тогтолцоог ашиглаж, 48, 28 гэж хослуулсан байдаг. Үүнээс ухарсан нь хамгийн том алдаа юм. Сонгуулийн тогтолцоог нутагшуулж өөрийн онцлогт тохируулах ёстой. Чөлөөт ардчилсан сонгуулийн гол зарчим нь иргэн болгоны дуу хоолой, өгсөн санал нь “амьтай” үлдэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, хамгийн байж болох хэмжээнд тултал сонгогчийн санал хүчинтэйгээр Парламентын танхимд орж ирэх юм. Сонгуулийн тогтолцооны зорилго үүнд чиглэсэн байх ёстой. Манайх тийм биш байгааг олон сонгуулийн үр дүнгээр ойлгож байгаа байх. Бид хосолмол сонгуулийн тогтолцоог буцаан авчрах хэрэгтэй, арга ядахад нийслэл дээр хэрэглэж баймаар байна. Сонгуулийн жил болгоноор сонгуулийнхаа тогтолцоо, аргачлалыг багахан өөрчилснөөр сайн үр дүн гарахгүй. http://itoim.mn/article /LOONq/30002 Сөрөг хүчин буюу бага суудал авсан намуудын хувьд ядаж УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой юм. Үүнийг хийж чадахгүй бол сөрөг хүчин гэж байгаад хэрэггүй. Тухайлбал, “Ковид 19”-ийн тухай хууль шиг богино хугацаанд үр дүнг тооцох боломжтой бодлогын шийдвэрүүдэд сөрөг хүчин хяналт тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэдэд өдөр тутамд очоод байх боломжгүй төр засгийн үйл ажиллагаатай холбоотой, эрх ашиг хөндөхүйц мэдээллийг дамжуулж байх, түүнд байр сууриа илэрхийлэх, ил тод хэлэлцүүлэг өрнүүлж байх хэрэгтэй. Сөрөг хүчний хамгийн том ажил бол өөрсдөө ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олдсон бол юугаараа давуу байх байсан бэ гэдгийг харуулж, илэрхийлж байх ёстой. Гэтэл Монгол Улсад сөрөг хүчин, эрх баригч хоёрын дунд ийм бодлогын өрсөлдөөн байхгүй болчихлоо. Нэг л бүхэллэг орчин байгаад байна. Үнэхээр сөрөг хүчин байна уу, үгүй юү, ер нь байх хэрэгтэй юу, үгүй юү гэдэг асуултыг сөрөг хүчнүүдэд тавимаар ч юм шиг. Ардчилалд зайлшгүй байх ёстой институци бол олон намын систем, чөлөөт сонгуулийн систем юм. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Гэвч ардчиллын институциуд чанаргүй байна. Хамгийн гол нь чанартай ардчилал шүү дээ. Ийм байлгах хариуцлагыг сөрөг хүчнүүд үүрэх ёстой. Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох (ингэхдээ хуулийн талаар иргэдээс санал авах, учир нь сонгогчидод яаж сонголтоо хийхийг нь сонгогдох гэж байгаа хүмүүс тодорхойлоод байна), түүнийг тогтвортой байлгах, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх УИХ Төрөөс хулгай хийсэн хүн сонгуульд ялдаг биш шоронд л ордог болох ёстой Хэрсүү түмэн минь @AOtgonbaatar twitter Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх УИХ Хүний эрх Цэргийн алба хаахаар явсан залуус зодуулах, улмаар амь насаа алдах тохиолдол гардаг. Үүнд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? https://ikon.mn/n/2cv c М.Мөнхтулга: зодоонтой холбоотой асуудлууд 2021 оны хавар давтагдсан. Үүнд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал заавраа гаргаад тодорхой ажлын хэсэг гарч ажилласан. Тийм асуудал Цэрэг дэглэх, амь насыг нь хохироох үзэгдлийг таслан зогсоох, Засгийн газар
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw