Судалгааны эмхэтгэл-боть 37

462 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 462 Д.Өнөрболор, П.Анужин нар “Хуулийн хулгай”-д өртөв үү, хууль санаачилсны мөнгөнд шунав уу? http://eagle.mn/r/926 83 Өөр бусдын том эрх ашиг, лоббид л орчихоогүй бол өөрсдөө мэдэлгүйгээр “гарын үсэг” зурах нь хувийн явцуу эрх ашиг гэж харахаас өөр арга алга. Яагаад гэвэл, Монголд хууль санаачлах эрхтэй 78-хан субъект бий. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн, 2020 оны тавдугаар сарын 7нд шинэчилсэн найруулсан Хууль тогтоомжийн тухай гэсэн 11 бүлэг 53 зүйлтэй хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ бол хуулийн төсөл боловсруулахаас хууль тогтоомжийг батлан гарах хүртэл бүхий л харилцааг зохицуулсан хууль. Энэ хуулийн дагуу л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтэд танилцуулагдаж, санал авсан. Тэгээгүй бол УИХ-д орж ирээд хэлэлцүүлэгдэх боломжгүй. Тэгэхээр санаачилсан Д.Өнөрболор, П.Анужин нар өөрсдөө л гарын үсэг зурахдаа хуулийн төслийнхөө “агуулгыг тоогоогүй” байна гэсэн үг. Хэрэв тэдний гарын үсэг зурснаас өөр төслийг Х.Ганхуяг гишүүн УИХ-д өргөн барьсан бол нэг гишүүнийхээ бүрэн эрхэд, цаашилбал сонгогчдынх нь эрхэнд халдсан хэрэг болж тараах нь. Тиймээс л Д.Өнөрболор, П.Анужин нар “Хуулийн хулгай”-д өртөв үү, хувьдаа 250 саяыг халааслав уу? гэж асуугаад байгаа юм. УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулахын тулд судалгаа шинжилгээний ажил явуулна, судлаач хөлсөлнө, иргэдээр хэлэлцүүлнэ, туршлага судлана гэх зэргээр Д.Тогтохсүрэн гишүүний хэлснээр 250 сая төгрөгийг авдаг. Энэ мөнгөө авахын тулд ямар ч хамаагүй төсөлд гарын үсэг зурдаг гэж яригддаг. Тэгж байж ТББаараа дамжуулж 250 сая төгрөгөө захиран зарцуулах эрх нь УИХ-ын гишүүдэд үүсдэг гэсэн үг. Иймээс л хэний ч санаачилсан хамаагүй төсөл дээр гарын үсэг зурж, гагцхүү явцуу эрх ашгаа хангахын тулд “хууль санаачлагч” гэгдэж яваа хүн цөөнгүй бий болчихсон байж мэдэх нь. -УИХ-ын тухай хуулийг сайжруулах, Парламентын судалгааны хүрээлэнгээс гадуур түүний оролцоогүй судалгааны ажил санхүүжүүлэхийг болиулах. ГА УИХ УИХ-ын 4 гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Уг хуулийг өргөн барьсан 2 гишүүн нэрээ татсан байдалд дургүйцэж байгаа байдал (асуудлаа уншихгүй гарын үсэг зурж байна гэж бухимдах иргэд) C1 ТВ - 10.14-ний өдрийн лайвын доорх коммент 1.2к (дийлэнх нь эсэргүүцсэн) УИХ-ын гишүүн хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, өргөн барих үйл ажиллагааг боловсронгуй болгох, журамлах, гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх. -УИХ-ын тухай хуулийг сайжруулах, Парламентын судалгааны хүрээлэнгээс гадуур түүний оролцоогүй судалгааны ажил санхүүжүүлэхийг болиулах. ГА УИХ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw