Судалгааны эмхэтгэл-боть 37

445 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 445 Боловср ол Аудитын шалгалтаар "Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгох шаардагдах бодлого төлөвлөлт үр дүн муутай, сургалтын орчин хангалтгүй байна" гэсэн ерөнхий дүгнэлт гаргажээ. Төсвийн тухай хуулийн 6.1-д зааснаар төрийн байгууллага төсвийн зарцуулалтын ил тод байлгах ёстой. Мониторингоор ажиглагдсан нэгэн анхаарал татам зүйл нь боловсролын 2021 оны төсөв 2020 оныхоос хоёр дахин буурсан байна. Боловсролын сайдын багцаас өөр сайдын багц руу төсөв шилжүүлсэн нь сөргөөр нөлөөлсөн гэв. Мөн Боловсролын тухай хууль 2002 онд батлагдсан ба үүнээс хойш 16 удаа, Бага дунд боловсролын тухай хууль 13 удаа өөрчлөгджээ. Тиймээс хооронд нь уялдуулах шаардлагатай байгааг аудитор Д.Энхболд мэдээллээ. Бүх нийтийн ЕБС-ийн бодлого төлөвлөлт, боловсролын салбарын төсвийн хүрэлцээ, хууль тогтоомжийн олон удаагийн өөрчлөлт зэргийг анхаарах Засгийн газар Байгалийн ухаан, мэдээлэл зүйн сурах бичгүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн түвшнээс хоцрогджээ. Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байгаа ч мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон. Монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан. Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан гэж дүгнэжээ. Энэ нь сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаагаас шалтгаалсан гэлээ. Түүнчлэн сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог байна. http://eagle.mn/r/927 90 Дүгнэлтээр: одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Дүгнэлт гаргахдаа сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрчээ. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулжээ. Сурах бичгийн агуулга шинжлэх ухааны дэвшлээс хоцрогдсон, шаардлагад нийцэхгүй байна. Яланугяа байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл зүй Засгийн газар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw