Судалгааны эмхэтгэл-боть 37

383 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 383 Олон улсын харилцаа холбооны байгууллагаас дээрх 5 чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг үнэлж, индексийг тодорхойлсноор тухайн улс кибер халдлагаас урьдчилан сэргийлэх чадамжтай эсэхийг тодорхойлох ба бодлогын түвшинд дээрх шалгууруудыг тогтоохыг зөвлөмж болгодог байна. 2.4 OЛОН УЛСЫН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО Сүүлийн жилүүдэд кибер аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дэлхийн бүх засгийн газрууд хичээн ажиллаж байна. Жил бүр кибер гэмт хэрэг дэлхийн эдийн засгаас хэдэн зуун тэрбум долларыг залилж, бизнесийн үйл ажиллагааг тасалдуулж, инновацийг саатуулж, ажлын байрны өсөлтийг царцааж байна.426 BSA |Олон Улсын Програм хангамжийн холбоо (www.bsa.org) нь дэлхийн засгийн газрууд болон олон улсын зах зээл дээрх програм хангамжийн компаниудыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Уг байгууллага нь АНУ-ын Вашингтон хотод төвтэй бөгөөд дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. BSA нь хууль ёсны програм хангамжийг сурталчлах, технологийн шинэчлэлийг дэмжих төрийн бодлогыг сурталчлах, олон улсын кибер аюулгүй байдлын бодлогын хүрээнд цахим аюулгүй байдлын цогц шийдлүүдийг санал болгох үндсэн зорилготой. BSA-ийн гаргасан Бодлогын хүрээ (Policy framework)-нд засгийн газраас кибер аюулгүй байдлын бодлого хэрэгжүүлэхдээ дараах үндсэн 6 зарчмыг баримтлахыг зөвлөж байна.  Бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн техникийн стандартад нийцүүлэх;  Бодлого нь эрсдэлд суурилсан, үр дүнд чиглэсэн, төвийг сахисан технологитой байх;  Бодлого нь зах зээлийн механизмд суурилсан байх;  Бодлого нь инновацийг дэмжих уян хатан, дасан зохицох чадвартай байх;  Төр, хувийн хэвшил хосолсон хамтын ажиллагаанд суурилах;  Бодлого нь хувийн нууцыг хамгаалахад чиглэсэн байх. Үндэсний кибер аюулгүй байдлын үндсэн элементүүд (BSA): ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ  Кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн үндэсний байгууллагaтай байх;  Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох;  Байгууллага хоорондын уялдааг бий болгох;  Үндэсний кибер аюулгүй байдлын стратеги боловсруулах;  Кибер аюулгүй байдлын дэд бүтцийг бий болгох;  Үндэсний кибер аюулгүй байдлын төлөвлөгөө, дэд бүтцийг байнга шинэчлэх;  Салбарын нарийн төлөвлөгөө гаргах;  Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа оролцоог дэмжсэн бүтэц бий болгох;  Засгийн газар болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг бий болгох. 426 BSA International Cybersecurity Policy Framwork 2018

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw