Судалгааны эмхэтгэл-боть 37

220 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 220 2.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛӨЛТӨД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАМРАГДАЛТ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ойлгоно. Эрүүл мэндийн даатгал нь дараах хоёр төрөлтэй. Үүнд: - албан журмын даатгал - сайн дурын нэмэлт даатгал. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн албан журмын даатгалд бүх иргэд заавал даатгуулдаг. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна. Сайн дурын нэмэлт даатгал гэж эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авахын тулд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус өмчийн даатгалын байгууллагад сайн дураар даатгуулахыг ойлгоно. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд: - даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл - ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл - төр даатгалыг нь хариуцан иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл - бусад Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дараах хувь хэмжээгээр төлнө. Үүнд:  нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж буй даатгуулагч-хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр;  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, оюутан суралцагч, 0-18 насны хүүхэднэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр;  гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэн, хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан- нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар жил бүр. 2020 оны байдлаар эрүүл мэндийн даатгалд 973,737 даатгуулагч байна. (Хүснэгт №5) Даатгуулагч гэж эрүүл мэндийн санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг хэлэх бөгөөд статистик мэдээллээс үзэхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 2016-2020 онд өссөн дүнтэй байгаа бөгөөд хүйсийн хувьд төдийлөн зөрүү байхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw