Ардын төр 1991 №2

намайг нэгэн үйлдвэрийн барилга дээр мастераар ажиллахыг санал болгов. Бп одоохондоо тэр ажлыг хийхгүй гэлээ. Уралын политехни- кпйн дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүн хэдийгээр чадвар. сайтай байсан боловч зарим профессор доцентууд нь үйлдвэрлэлээс тасархай, тэгээд ч зааж байгаа хичээлээ бодит амьдралтай холбож. чадахгүй, дэндүү онолдоод байна гэсэн дүгнэлт бп хийдэг байв. Тийм болохоор өөрөө гараараа барьж үзээгүй байж хүмүүсийг удирдана гэдэг том алдаа шиг надад санагддаг байсан. Тэгээд ч бп барилгын 12 мэргэжлилг эзэмшихийи тулд нэг жилээ түүнд зориулъя -эж шийдсэн юм. Өрлөгийн бригадынхантай нэг cap ажиллаж, эхлээд туйпуугаар жирпйн, дараа нь арай хэцүүхэн. өрлөг хийдэг боллоо. Түргэн дадлагажихын тулд нэг биш нэг хагасаас хоёр ээлжээр ч ажилладаг байв. Олны дунд орж ажиллахын хүслэн болж яваа залуу мэргэжилт- ыийг ажилчид хэдийвээр шоолж байсан боловч тусалж, зоригжуулж, дотроо дэмжиж байлаа. Бүтэн cap ажиллаад байтал холбогдох комисс ямар нэг зэрэг, гол төлбв гурав дөрөвдүгээр зэрэг олгодог аж. Удалгүй би өрлөгчил зуурмагчингийн мэргэжилтэй болов. Дашрамд хэлэхэд хэдийгээр би бүл чадалтай боловч зуурмагчны ажил тун ч амаргүй байсан. Шин- гэн зуурмагтай тэргийг маш нарийхап урт шатаар хурдан зөөнө гэ- дэг тун хэцүү. Ялимгүй хазайлгах л юм бол дорхноо хүндийн төв алдагдан.а. Би хэд хэдэн удаа гурван метрийн өндрөөс тэрэгтэйгээ хамт унаж аз болоход эсэн мэнд өнгөрсөн юм. Дараа нь мужааны мэргэжил эзэмшиж, бас нэг cap ЗИС—585 өөрөө буулгагч машинаар ^уүрма- зеөлөө. Гурван зуу гаруй мяиган км явчихсац ир х лчин ЗИС маань (тэр үед надад жолоодох эрхийн үнэмлэх байгаагүй) нэг удаа зуурмаг зөөж явтал төмөр замын зөрлөг дээр унтарч ор- хилоо. Галт тэрэ-г нэлээд хурдтай ирж явааг би сонсож байв. Зөр- лөг ямарч хаалт хамгаалалтгүй, эзгүй байсан юм. Галт тэрэг одоо- хон одоохон хүрч ирээд л машиныг минь надтай хамт бутраагаад хаяна. Гэтэл би аз болоход астачерыг (стартер) санадаа. Астачер гишгэхэд машин ухас ухасхийдэг дээ. Хэд хэдэн удаа ингэж ухас- хийлээ. Галт тэрэг дохиогоо хангинуулаад тормосоо чахруулаад л ороод ирж байна, зогооож хүч хүрэхгүй асар нх хүнд биеэр камайг удахгүй дарахнээ гэдгпйг мэдрээд байв. Астачераа тасралттүй гиш- гэсээр байтал машип маань зам төмрөөс хэдэн сантиметр мултар- лаа. Галт тэрэг арчиж орхих нь холгүй салхи татуулаад гарав. Бп машинаас гарч бараг амьсгалж чадахгүй нэг хз-сэг суулаа. Дараа нь зуурмагаа хүргэж, арай л үхчихсэнгүй гэдгээ нөхөддөө ярипаа. Мпний зөв шийдвэр гаргасныг тэд маань үнэлж, эр хүн хэ- мээн магтацгаав. Машинаас үсрээд гарч болох л байсан. Тэгвэл машин төлөх болно шүү дээ. Тэр их үнэтэй эд, надад ямарч хөрөн- гө байхгүй. Одоо ч тийм хөрөнгөтэй болоогүй байна. Оюутач үеэс минь дурсгал болсон тасан рубль хадгаламжийн дэвтэрт одоо хүр- тэл байдаг юм. Байгаа нь л тэр. Дараа нь мужаан, нарийн мужаан, шилчин, шаварчин, будагчин гээд бүгдийг хийхэд хүнд байсач бо- ловч нэгэнт л би тийм зорилго тавьсан юм чннь. 44

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5