Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

423 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эсэхээ өөрөө сонгох эрхтэй байх ёстой. Хэрэв өмгөөллийн эрхээ авах бол өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх талаар Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгүүдэд тус тус хуульчилжээ.” гэж дурдсан нь үндэслэлтэй байна. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт нь Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай тул хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг засаж залруулах боломжтой гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлд өмгөөлөгчийн шалгалтын талаарх зохицуулалтыг хуульчилж, мөн зүйлийн 8.6 дахь хэсэгт хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлийг тусгасан байна. Уг хэсгийн 8.6.3 дахь заалтад “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;” буюу хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа, эсхүл улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахгүй байхаар хуульчилжээ. Өмгөөллийн тухай хуулийн дээрх заалт нь тухайн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан тавьсан нийтлэг хязгаарлалт байх бөгөөд эрх зүйн байдлын хувьд адил тэгш этгээдүүдэд зүй бус ялгаварлал, алагчилсан байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааныг шалгах явцад ирүүлсэн тайлбар болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт нь Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэж хүлээн зөвшөөрсөн болно. Мөн Өмгөөллийн тухай хуулийн зохицуулалт хоорондын уялдааг зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх хууль зүйн баталгааг сайжруулах зорилгоор тус хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын бүрэлдэхүүн үзлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5