422 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад зааснаар ардчилсан нийгэмд хүний эрхийг хамгаалах үндсэн зарчмын хүрээнд зайлшгүй нөхцөл байдал үүссэн, бусад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс гагцхүү хуулиар хүний эрхийг хязгаарлахыг төрд зөвшөөрсөн байдаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 2.Өмгөөллийн тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаанд хавсран эрхэлж болохгүй албан тушаалыг тусгайлан заасан нь өмгөөллийн үйл ажиллагааг хараат бусаар эрхлэх боломжийг бий болгох зорилтын хүрээнд хууль тогтоогч энэхүү хязгаарлалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, өмгөөлөгч нь төрийн албан тушаалыг хавсран эрхэлсэн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарт ажиллаж, амьдарч байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч болохын хувьд албан тушаалтны нөлөөнд автах эсхүл ажил, албан тушаалаар дамжуулан нөлөөлөх, давуу байдал үүсгэх зэрэг эрсдэлийг үүсгэнэ гэж үздэг. Түүнчлэн, өмгөөлөгч нь бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх нь үйлчлүүлэгчид үзүүлэх цаг зав болон боломж нь багасах эрсдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь хүний амь нас, эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэг хувь хүний үнэтэй бүхнийг хамгаалдаг ажил мэргэжлийн хувьд үйлчлүүлэгчийнхээ төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах ёстой байтал бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх нь үйлчлүүлэгчийн ашиг сонирхол хөндөгдөх эрсдэлтэй гэж тооцсон. Гэсэн хэдий ч иргэн Э.Түмэнбаяр мэдээлэлдээ “өмгөөлөгч болох хүсэлтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан бүх хуульч өмгөөлөгчийн шалгалтад оролцох эрх нээлттэй бөгөөд гагцхүү өмгөөлөгчийн эрх авах үедээ хуулиар зөвшөөрөөгүй бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхгүй байх агуулгаар хуулийг батлах ёстой байсан. Шалгалтад тэнцсэн хуульч өмгөөлөгчийн эрх авч өмгөөллөөр ажиллах эсхүл эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн ажиллах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5