Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

420 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Хуульчийг дараах тохиолдолд өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзана:” гээд 8.6.3 дахь заалтад “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хашиж байгаа болон улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхэлж буй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй иргэн өмгөөлөгчийн шалгалтад оролцохын тулд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага үүсэхээр байна. Улмаар чөлөөлөгдөөд шалгалтад оролцоод тэнцвэл өмгөөлөгчийн эрх олж авна, шалгалтад тэнцээгүй тохиолдолд ажилгүй үлдэх нөхцөл байдал үүсэж байна. Мөн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж улмаар ажлаа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Энэ нь эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэхээр байна. Харин шалгалтад тэнцсэн хуульч өмгөөлөгчийн эрх авч өмгөөлөгч болох уу, эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн хийх үү гэдгээ өөрөө сонгох эрхтэй байх ёстой. Хэрэв өмгөөллийн эрхээ авах бол өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх талаар Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох саналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч /цаашид “Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч” гэх/-д хүргүүлнэ.”, мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт “Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.” гэж тус тус хуульчилжээ. Иймд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтад “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5