419 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2022.12.14 Дугаар 02 Улаанбаатар хот Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Э.Түмэнбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцов. Энэхүү хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын иргэн Э.Түмэнбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5