Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

416 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5.Хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл, эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж заасан нь ард түмний сонгосон парламентын тогтолцоог сулруулах, улмаар засаглалын тодорхойгүй байдалд хүргэх эрсдэлийг бий болгон Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтад тус тус нийцээгүй байна. 6.Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн Гучин есдүгээр зүйл болон Дөчин гуравдугаар зүйлд гүйцэтгэх эрх мэдлийн суурь үзэл баримтлалыг бэхжүүлэх хүрээнд холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. ...” гэж заажээ. Харин тус зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарласан нь Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж түүний эрх хэмжээг хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулж, дээрх нэмэлт, өөрчлөлтийн үндсэн үзэл санаа, агуулгатай зөрчилдсөн байна. 7.Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хуулийг эцэслэн батлах босгыг өндөрсгөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэсэн зохицуулалтыг хөндөөгүй атлаа Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулж, тооны хязгаарлалт тогтоосон нь парламентын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5