365 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад тусгасан “шударга шүүхээр шүүлгэх эрх”-ийн хүрээ нь олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн “шударгаар шүүлгэх эрх”-ийн агуулгатай дүйцэж байгаа бөгөөд шүүхийн өмнөх, түүнчлэн шүүх хуралдааны болон түүний дараах үе шатанд эдлэх цогц эрхийг илэрхийлсэн өргөн агуулгатай ойлголт болно. Тухайлбал, хуулийн дагуу байгуулагдсан, бүрэн эрх бүхий, алагчлалгүй шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрх төдий бус, шүүх хуралдаанаас өмнө эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө сонгох, ялласан, баривчилсан үндэслэлийг мэдэх, эрүү шүүлтэд өртөхгүй байх, хүнлэг нөхцөлд хоригдох, хэргийг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, нотлох баримт шалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд эрх тэгш байж, тэгш боломжоор хангагдах, ялгаварлан гадуурхлаас ангид байх зэрэг нь дээрх эрхийн хүрээнд багтаж байна. Үүнээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан хүний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн шинжтэй байна. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь тухайн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж гаргасан шийдвэр бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргаж буй явцын буюу завсрын шинжтэй шийдвэр тул тус зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нь тухайн эрх зүйн маргааныг хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрт хамаарах ойлголт бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын (талуудын) хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн завсрын шинжтэй шийдвэрт гомдол гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг шууд хөндөхгүй болно. Энэ талаар Үндсэн хуулийн цэц 2007 онд 09 дүгээр дүгнэлт, 2020 онд 07 дугаар дүгнэлт тус тус гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5