364 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг баталгаажуулсан ч мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь хохирогчийн гомдол гаргах эрхийг орхигдуулж, хүн бүр шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрт давж заалдах, хохирлоо нөхөн төлүүлэх зэрэг эрхүүд хязгаарлагдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг тусгасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч болох хохирогчийн гомдол гаргах эрхийг тус ажиллагааны бүхий л шатанд баталгаажуулах нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад нэн ач холбогдолтой юм.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг хуульчилсан байх бөгөөд мөн бүлгийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэхээр зааж, тухайн ажиллагааны тэгш эрх бүхий талуудыг тодорхой нэрлэн заажээ. Харин мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан байна. Ийнхүү шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5