301 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2021.09.24 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авах тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.55 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Д.Одбаяр, Ш.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5