227 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаагүй байсан тул хууль болон зүйл, хэсэг хоорондын зөрчил хийдлийг арилгаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг ижил зарчмаар хуульчлах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж өөрчлөх, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой болгох бодит шаардлагыг харгалзан үзсэн болно. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25ны өдрийн 12 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заажээ. Гэвч Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5