226 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэмт хэрэг нь улс орон, олон нийтийн эрх ашгийг хохироож, бусдад давуу байдал олгож хүнд хор хохирол учруулж байдаг гэмт хэрэг тул хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн гэмт хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэж үзсэн болно. 2.Монгол Улс 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авилгалын эсрэг конвенцод нэгдэн орсон бөгөөд тус конвенцын 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улс бүр өөрийн төрийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу шүүхийн харьяаллын давуу эрх болон энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай бол үр ашигтайгаар мөрдөн байцаах, яллах, ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрх зүйн тогтолцоо болон үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж заасан хүрээнд хуулийг хэлэлцэн баталсан болно. Мөн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт бол процессын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл биш бөгөөд процессын шинж чанартай зохицуулалт тул Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд хамаарахгүй гэж үздэг. 3.Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай зөрчилдсөн, хийдэлтэй байсан тул зөрчил, хийдлийг зайлшгүй арилгах шаардлага үүссэн. Тухайлбал, Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд мөрдөх байгууллага болон прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай илрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу тасралтгүй явуулах шаардлагатай бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож чадаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэн нэгнийг яллагдагчаар татаж болохгүй, эсхүл нэгэнт яллагдагчаар татсаны дараа дээрх нөхцөл байдал тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байсан. Гэвч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хэрэглэхэд практикт хүндрэлтэй асуудлууд гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5