223 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гадуурхахгүй.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж баталгаажсан байна. Үүнээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн агуулга нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тэгш эрхийн зарчим болон хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй талаарх заалтыг хөндсөн гэж үзэхээр байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасантай харшилжээ. 4.Аливаа хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн тухайн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах асуудлыг тодорхой зааж хуульчилсан. Эрүүгийн процессын эрх зүйн онол, хэм хэмжээний үзэл баримтлалын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хөндөх тохиолдол бусад салбартай харьцуулахад их байдаг тул уг онцлогтой уялдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харилцааг төрөлжсөн хуулиар тусгайлан зохицуулдаг бөгөөд уг ажиллагаанд хамаарах хэм хэмжээг тус хуулиар тогтоох, эсхүл заавал эш татан хуульчилдаг болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5