Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл этгээд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгахаар тогтоосон нь иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь эрх зүйн тодорхой байдлыг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүрэг болон дээр дурдсан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны үзэл баримтлалд харшилж байна. 2.Мөн тухайн хуулиар зөвхөн тодорхой төрлийн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан зааж өөр журам тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх тэгш байх зарчмыг хууль батлах замаар зөрчих буруу жишиг тогтох үр дагавартайг дурдах нь зүйтэй юм. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.”, мөн 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. ...” гэж тус тус заажээ. Энэ хүрээнд гишүүн орнуудын хүлээвэл зохих үүрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүнд, хөнгөн ямар ч хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас үл хамаарч хуулийн өмнө адил тэгш хамгаалалт, нөхцөлөөр хангагдах, эрх зүйн ямар нэг зохицуулалтаар ялгаварлагдахгүй байх ёстой юм. Дээр дурдсан зарчмууд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5