Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

207 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж заасан. Энэ үүднээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шүүх зөвхөн өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан үзэх эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгах тухай шууд заасан байгаа нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, Улсын Их Хурлын гишүүн, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Хууль тогтоох замаар Улсын Их Хурлын гишүүн нь шүүгчээс шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй, Улсын Их Хурал хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэж үзнэ. 4.Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгээр хуулийг дагаж мөрдөх журмаар ямар асуудлыг шийдвэрлэхийг заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хууль дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хамгаалсан, сөрөг үр дагаврыг арилгах зорилгыг өөртөө агуулах бөгөөд шилжилтийн үеийн харилцааг зохицуулдаг ажээ. Энэ нь Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилго юм. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар урьд нэгэнт үүссэн харилцааны эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийн зарчмыг хэрэглэхгүй байхаар тогтоосон байна. 5.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээ юм. Гэвч гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны талаарх хүний эрх зүйн байдлыг дордуулсан заалт нь хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэм хэмжээнд хамаарахгүй байхаар заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үл нийцнэ. 6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5