Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “1.Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлан гаргажээ. Тодруулбал, уг хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 01ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон “Авлигын гэмт хэрэг”-ээс бусад гэмт хэргүүд сэргээн шалгагдахгүй ажээ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлээр тогтоогдсон зарчим юм. Гэтэл хүн ямар гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байснаас шалтгаалж тухайн хүнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль өөрөөр үйлчлэхээр хууль тогтоосон байгаа нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд шууд харшилж байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах тухай уг хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх” гэсэн 32.8 дугаар зүйл, “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 41.1 дүгээр зүйлд зааснаар прокурор, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах үндэслэл болдог. Дээрхээс үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй байна. Нэгэнт тухайн харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан, уг хуульд заагаагүй байхад Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх талаар тус хуульд заасан нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчимд үл нийцэж байна. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5