Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

589 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2013.11.13. Дугаар 04 Улаанбаатар хот Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, гишүүн П.Очирбат, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5