493 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012.04.19. Дугаар 26 Төрийн ордон, Улаанбаатар хот Yндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "...энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад "энэ хуулийн 48.2-т заасан "А" жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид "В" жагсаалт гэх/-ыг гаргах;", 49.1.5.а заалтад "санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;", 49.1.5.б заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;", 49.1.5.в заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.", 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В"
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5