Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

489 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ. Уг заалтыг сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Улсын Их Хурлын гишүүнийг ... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ... сонгоно." гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм. Ийнхүү үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилснаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын агуулгыг алдагдуулсан байна. 2. Түүнчлэн сонгуулийн эрх бүхий иргэд нэгэнт сонголтоо хийсэн байтал дээрх зохицуулалт нь Улсын Их Хурлын 26 тойрогт нэр дэвшээд тус тусын тойрогт ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч улс төрийн нам, эвслийн жагсаалтад шилжин орсноор Улсын Их Хурлын гишүүний мандат буюу суудлыг нам, эвсэлд тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах агуулгатай сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар иргэдийн шууд сонгох эрхийг алдагдуулсан байна. 3. Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5