423 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012.01.12 Дугаар 05 Төрийн ордон, Улаанбаатар хот Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ”гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5