361 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хорооны санал хураасан дүнгийн тухай шийдвэрийг үндэслэн тойргийн хэмжээнд сонгуулийн дүнг нэгтгэх үйл ажиллагаа явуулдаг сонгуулийн байгууллага юм. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.10 дахь заалт/. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.1 дэх хэсэгт "Тойргийн хороо нь салбар болон хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргана." гэж заасан. Тойргийн хороо тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргаж байж тухайн тойрогт хамгийн олон, гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгоно. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3, 50.5 дахь хэсэг/. Энэ нь тойргийн хорооны бүрэн эрх бөгөөд сонгогдох эрхийн баталгаа болж байдаг онцлогтой. Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан шат шатны шүүх, сонгуулийн хороодоор дамжин сунжрах, хугацаа алдах, сонгуулийн дүн гарахгүй удаашрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох, төрийн залгамж чанар алдагдах, цаашлаад төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг эмхлэн байгуулах хугацаа хойшлох, хууль ёсоор саналаа өгсөн мянга мянган сонгогчдын төлөөлөл Улсын Их Хуралд сонгогдохгүй байх, сонгогчдын эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байхаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Өргөдөл гаргасан иргэн Н.Ариунболдын мэдээлэлд "тойргийн хороо гэх байгууллага нь сонгуулийг зохион явуулах зорилгоор төрөөс байгууллагддаг түр ажиллагаатай байгууллага. ...тойргийн хороо нь түр ажиллагаатай тул түүнтэй шүүхээр маргалдаж байх үед татан буугдвал...тойргийн хороонд хамаарах асуудлаар шүүхэд мэдүүлэх, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болдог байна" гэжээ. Санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байгаа нь тогтоосон тодорхой хугацаанд явагддаг сонгуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой бөгөөд санал хураалтын дүн,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5