Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

665 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх суурь нөхцөл болохын хувьд уг зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” хэмээн баталгаажуулсан. Шүүгчийн хараат бус байдлыг хангах олон хүчин зүйл байдгийн нэг нь шүүхийн шийдвэр гаргахаар зөвлөлдсөн нууцыг чандлан хадгалах явдал байдаг. Зөвлөлдөх тасалгааны нууцад тухайн шийдвэрийг гаргах явцад шүүгчийн хэлсэн үг, байр суурь, гаргасан санал зэргийг багтаадаг нь нэгэнт тогтсон ойлголт юм. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим чухал ач холбогдолтойд тооцогдон эрүү, иргэн, захиргаа, үндсэн хуулийн процессийн хуулиудаар тусгайлан хамгаалагдсан байна. 3. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд цөөнх болсон шүүгчид тусгай саналаа олон нийтэд шууд хүргэх зорилгоор цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулах нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бусаар ажиллах зарчмыг алдагдуулах, зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим хөндөгдөх нөхцөлийг бий болгохоор байна. 4. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” хэмээн Улсын дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг заавал хэвлэн нийтлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 5. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэлээ заагаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5