664 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...” гэж заасан ба хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх: бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасанчлан шүүхийн шийдвэр үүний дотор, Улсын дээд шүүхийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг цахим хуудсанд байршуулснаар хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд төдийгүй иргэд шүүх, шүүгч хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, харин ч шүүхэд үл итгэх эргэлзээг арилгах боломжийг бий болгосон. З. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин дөрөвдүгээр зүйлд “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.” гэж, Арван зургадугаар зүйлд "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж заасан бөгөөд төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэх нь хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл бус, харин ч Үндсэн хуулиар баталгаажсан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах" иргэний үндсэн эрхийг эдлүүлэх боломжийг хангаж байгаа үйлдэл юм. Дээрх саналуудыг анхааран үзэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна. 2. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь эрх зүйт төрийн салшгүй нэг хэсэг төдийгүй иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5