Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

580 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэснийг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих.” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсгийн холбогдох заалт 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө томилогдсон Цэцийн гишүүдийн тухайд буцаан хэрэглэгдэхгүй болохыг дурдсугай. 5. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5