579 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 3. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд тус тус “Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж эдгээр хуулийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5