Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

475 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүрүүлэх нь Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүхийн байгууллага хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтад нийцэх эсэхийг давхар хянаж өгөхийг хүсье. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс тухайн үйлдлийг хүчингүйд тооцуулснаас учирсан хохирлыг нэхэмжлэхээр тайлбарт тусгагдсан байна. Энэ эрсдэлийг банкинд бус нотариатчид үүрүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Газрын хувьд онцгой объект болох талаас нь харж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөлөө чөлөөтэй сонгох эрхтэй боловч нэг талын эрх ашгийг илтэд дордуулж, талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, ялангуяа хүний үндсэн эрхийг хязгаарласан нөхцөлөөр гэрээ байгуулахыг хуульчлан зөвшөөрөх ёсгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалуулагч болох өмчлөгч нь өмчийн онцгой объект болох газраа барьцаалж гэрээ байгуулахдаа хожим нь түүний эрх зөрчигдөх эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй байхад барьцаалагчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн барьцааны зүйл болох газраа үл маргах журмаар дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж болохоор хуульчилсан нь гэрээний талуудын эрх тэгш байдал зөрчигдөх, барьцаалуулагчийн эрх илтэд дордож болох нөхцөл үүсгэхээр байна. 2. Монгол Улсын Их Хурал 2009 онд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль баталж, уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт барьцааны зүйл болох газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглосон ба мөн хуулийн “Барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах” гэсэн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан ...”, түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “... үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” хэмээн зааж барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдах зохицуулалтыг бэхжүүлсэн байсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5