474 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сарын 1-ний өдрийг хүртэл явагдахаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, газар өмчлүүлэх ажиллагаа сугалаа, хонжворын зарчмаар ч гэсэн явагдаж дуусаагүй байгаа тул хамтран өмчлөх дундын өмчийн газар барьцаанд тавигдах, улмаар энэ газар үл маргах журмаар банкны барьцаанд хураагдах эрсдэлд орсон байна. 4. Хэлцлийг хожим хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах замаар эрхээ сэргээлгэх боломжтой гэж тайлбарлажээ. Гэтэл энэ нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн орчноор бол боломжгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөхгүй саатуулбал, газрыг шууд дуудлага худалдаанд оруулахаар банк сонирхох нь мэдээж бөгөөд өөрийн гэрээт нотариатч буюу тухайн барьцааны гэрээг анх гэрчилсэн, бараг өөрийн ажилтан мэт болсон, банкны дэргэд суудаг нотариатчаар мэдэгдэх хуудас үйлдүүлэх нь гарцаагүй. Энэ нотариатч, эсхүл гадаад улсад манай банкны салбар гадаадад ажиллаж байх тохиолдолд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, хөдөө суманд Засаг даргын Тамгын газрын дарга маань банкны өөрийн гаргаж өгөөд байгаа төлөгдөөгүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв эсэх, ерөөс гэрээний үүргийн зөрчил гэж үзэх эсэх, хүндэтгэн үзэх үндэслэл бий эсэх, үүргийн ялимгүй зөрчлөөс зээлдэгчид ноцтой хариуцлага тооцоход хүрээд байгаа эсэх, эцсийн бүлэгт өмчлөгчийн өмчлөх эрхийг ийнхүү хураан авч шүүхийн журмаар үүргийг хангуулахад хүрсэн эсэхийг хянах, барьцааны газрын үнэлгээг өмчлөгчид хохиролтой байдлаар тогтоохоор гэрээнд оруулсан эсэх гээд олон тооны асуудал дээр хөндлөнгийн байр сууринаас хандаж, шүүхийн эрх хэмжээг эдэлж чадах болов уу. Нэгэнт нотариатын мэдэгдэх хуудас үйлдэгдсэний дараа шүүгч түүнийг баталгаажуулсан захирамж гаргаж, түүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх юм. Энд одоо гэрээний асуудлаар дахин маргах боломжгүй, угаас утгагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг маргаан үүсгэж зогсоох хуулийн заалт байдаггүй. Дуудлага худалдаагаар газрыг авсан өмчлөгч нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлээр шударгаар өмчилж авсан өмчлөгч болох тул түүнээс газрыг буцаан авах эрх зүйн үндэслэл үгүй болсон байдаг юм. Монгол Улсад зээлийн хүү олон улсын дунджаас маш өндөр байдаг, энэ эрсдэлийг зээлдэгч үүрч ирсэн, нөгөө талаас манай арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь гадаад эзэдтэй байгаа ийм нөхцөлд угаас шүүхээр яваад маргаан байгаа бол бүрэн шийдүүлээд, маргаангүй бол шүүхийн шатанд ч эвлэрэх эрх нь нээлттэй байгаа зэргээс зөвхөн газрын хувьд шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжгүй, шүүхийн ачааллыг нотариатад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5