429 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зээлийн үнэлгээ буурах нь тодорхой. Практикт үл хөдлөх эд хөрөнгийг ихэвчлэн том хэмжээний үнийн дүнтэй, урт хугацааны зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалдаг. Үүнтэй холбоотой өмчлөгчийн өмчлөх эрх урт хугацаанд барьцаалагчаас хамааралтай болох үр дүн үүсч байна. Эдгээр нөхцөл байдлууд нь өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж буй нөхцөлүүд болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай байдлаар зохицуулсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх хэсэг, 27.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй.” гэж заасныг зөрчиж байна. 2. Эд хөрөнгийн өмчлөгч болохынхоо хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалах эрхтэй. Хөрөнгийг хэд хэдэн этгээдэд барьцаалсан нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцаа үүссэн дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.2, Иргэний хуулийн 158.5 дахь хэсэг) болохын хувьд барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалах нь өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй. Өөрөөр хэлбэл, барьцаалагч этгээд өөрөөс нь хожуу барьцааны эрх олж авсан этгээдээс түрүүлж шаардлагаа хангуулах эрхтэй тул барьцаалсан хөрөнгийг гуравдагч этгээдэд давхар барьцаалах нь түүний эрхийг хөнддөггүй. Харин давхар барьцаалахыг хориглох, хязгаарлах тохиолдолд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөх болно. Ялангуяа, зээлийн үнэлгээний харьцаа /зээл, түүний үлдэгдлийн дүнг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувь/ бага байх тохиолдолд уг эд хөрөнгийг давхар барьцаалах эрэлт зах зээлд байсаар байдаг тул давхар барьцаалахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө давхар барьцаалан зах зээлээс санхүүжилт олж авах тэрхүү боломжийг хязгаарлах болно ... 3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөртэйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй”, 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5