428 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 15-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай" 88 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн А.Базар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхтэй болохыг баталгаажуулжээ. Өмчлөх эрх нь туйлын, ноёрхлын шинжтэй байдаг. Энэ үүднээс өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээдийн хөндлөнгийн нөлөөллийг үгүйсгэх эрхтэй билээ. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, ... , хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ... зарчмуудад үндэслэнэ”, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан өмчлөх эрхийн агуулгыг хууль зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж бататгасан хэрэг билээ. 1. Ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгчийн Ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн тэргүүнд хангуулах эрх нь дуусгавар болдоггүй, шинэ өмчлөгчид хандаж уг шаардлагыг гаргах боломжтой байдаг билээ. (Иргэний хуулийн 169.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1) Иймд ипотекийн зүйлийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжих нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хөнддөггүй тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах шаардлага байдаггүй. Харин ипотекийн зүйлийн өмчлөл шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгчийн өмчлөх эрх, хөрөнгийг худалдан борлуулж зах зээлээс санхүүжилт олж авах боломжийг хязгаарлах юм. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхар барьцаалсан нөхцөлд өмчлөгч нь хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийн тулд барьцаалагч бүрээс зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь өмчлөлийг шилжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Мөн хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авч байгаа шинэ өмчлөгч нь өмчлөлийг цаашид шилжүүлэхийн тул мөн адил барьцаалагч нарын зөвшөөрөл шаардлагатай тул барьцааны зүйлийн өмчлөлийг шилжүүлж авахад болгоомжлох болно. Үүнээс шалтгаалан барьцааны зүйлийн зах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5