Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

412 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагыг тодорхой болгосноороо уг зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн агуулгад нийцүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад өргөдөл гаргагч, иргэн Ч.Өлзийсайхан Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь түүний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хэлснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэлийн агуулгад нийцүүлсэн байгааг дурдсугай. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Н.ЖАНЦАН Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5