Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

411 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, 2015 оны 84 дүгээр тогтоолыг гаргасан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалт нь төрийн албаны тухайлсан албан тушаалтны хувьд сонгуульд өрсөлдөхөд хязгаарлалт тогтоож болно, зарим төрийн албан хаагчдад болохгүй гэсэн санааг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтэд дурдсанчлан төрийн албан хаагчдыг “улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал” юм. Монгол Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагч иргэний шаардлага болон Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулгад нийцэж байгаа бөгөөд нөгөө талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн хуулийн заалт өөрчлөгдсөнөөр шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа болохыг уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөн баталсан байна. Уг өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт хэт өргөн хүрээнд тавьсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5